XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нарт сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, золголт хийв.
Монгол үндэстний уламжлалт баяр“Цагаан сар”нь төрт ёс, тусгаар тогтнолын бэлгэдэл, өв соёл, оюун санааны дархлаа бөгөөд уламжлалт зан заншлаа гадаад улсаас манай улсад суугаа ДТГ-ын тэргүүн нарт сурталчлан таниулахын зэрэгцээ өөрийн өв соёлоороо дамжуулан эв нэгдлийн бэлгэдэл болгож сар шинийн золголтыг зохион байгуулав.
Арга хэмжээний үеэр үндэсний язгуур урлаг, ястан үндэстний хувцас, гоёл, чимэг хэрэгсэл, тоглоом наадгай, бичиг үсэг, дуу, бүжгийн соёлыг танилцуулав.







АДМИН








Нийгэм




