Dark Light
Нийгэм | 2024-02-15

Сураггүй болсон 2 иргэнийг 48 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Дундговь аймгийн Онцгой байдлын газар эрэн хайх аврах ажиллагааны 1 дуудлага хүлээн авч сураггүй алга болсон 2 иргэнийг Говь-Угтаал, Баянжаргалан, Дэрэн, Гурвансайхан сумын мэргэжлийн анги болон Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 7 ажлын хэсэг 11 авто машин 48 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Тодруулбал 2024 оны 2 сарын 13-ны өдрийн 19.00 цагийн орчим цагаан өнгийн “subaru forester” авто машинтай 19 настай, 6 сартай жирэмсэн эмэгтэй нөхрийн хамт Гурвансайхан сумаас Баянжаргалан сумын зүг гарсан байна. Замд гарсан өдрөө буюу 13-ны 22:00 цагийн орчим Их газрын чулууны баруун хойд зүгт байрлах айлаас зам заалгаад хөдөлсөн байна. 

Дээрх хүмүүсийг харсан хүмүүс Онцгой байдлын газрын 7059-101, 80105025 дугаарын утсаар мэдээлэл өгнө үү.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08