Dark Light
Нийгэм | 2024-02-15

Гал түймрийн дуудлагын 70 хувийг байшин, гэр шатсан дуудлага эзэлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн хэмжээнд бүртгэгдэж байгаа гал түймрийн дуудлагын 70 гаруй хувийг гэр хорооллын айл өрхийн байшин, гэр шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна.

Шалтгаан нөхцөл нь яндангийн цонолт, ил гал, цахилгааны угсралт, ашиглалтын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарч, иргэд эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөөрөө хохирч байна. 

Иймд  гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж 

-Угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж байх

-Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийж яндангийн цонолт халалтаас хамгаалах

- Үнс нурмаа ил задгай асгахгүй байх 

- Цогтой үнс нурмаа тагтай саванд хийж хэвших

- Гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх

- Ил задгай түлсэн гал, татсан тамхиа бүрэн унтраах

- Цахилгаан халаагуур /тень/-ын аюулгүй байдлыг хангах

- Хөгжлийн ялгаатай иргэд, бага насны хүүхэд, өндөр настныг асран хамгаалах хүнтэй үлдээхийг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19