Dark Light
Нийгэм | 2024-02-15

Иргэн олдов, эрлээ зогсоов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 2 сарын 13-ны өдрийн 19.00 цагийн орчим “subaru forester” авто машинтай 19 настай, 6 сартай жирэмсэн эмэгтэй нөхрийн хамт Дундговь аймгийн Гурвансайхан сумаас Баянжаргалан сумын зүг гараад сураггүй болж Говь-Угтаал, Баянжаргалан, Дэрэн, Гурвансайхан сумын мэргэжлийн анги болон Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 7 ажлын хэсэг 11 авто машин 48 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан. 

Төөрсөн иргэд 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдөр цасанд сууж автомашиндаа, маргааш орой нь эзэнгүй айлд хоноод, 15-ны өдрийн 11:30 цагт Их газрын чулуунд байрлах айлд алхаж ирсэн мэдээллийг Дундговь аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч, эрлийн ажиллагааг зогсоолоо. 

Иргэн та бүхэн замд гарахдаа GPS ашиглах, шөнийн цагаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19