-АВТО ЗАМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ-
“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ:
2024.02.15-ны ѳдрийн 19:30 цагийн байдлаар нийт нутгаар үүлэрхэг Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн уулархаг хэсгээр хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
А0306 дугаартай Өлгий-Цагааннуур-Улсын хил чиглэлийн авто замд хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал, авто замын зорчих хэсэгт цас ихээр хунгарлагдаж, тээврийн хэрэгслүүд даваагаар давахад хүндрэлтэй байна. Тус чиглэлийн 42-43 дах км буюу Зээгтийн даваанд саатсан тээврийн хэрэгслүүдийг даваагаар гаргаж авто замд хунгарласан цасыг зам хариуцагч "Жол" ХХК-ийн шуурхай ажлын хэсэг Авто ачигч-2 бүрэлдэхүүнтэй уртасгасан цагаар цас цэвэрлэх ажил хийгдэж байна. Иймд авто зам хэрэглэгч та бүхнийг тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
АДМИН








Нийгэм




