2024 оны хоёрдугаар сарын 16-ний 06:00 цагийн байдлаар нийт нутгаар хүчтэй шуургатай байна.
А14 дугаартай Манхан-Булган-Улсын хил чиглэл, Бага улаан даваанд цас орж хүчтэй шуурсны улмаас зам хаагдаад байна.
Иймд Аймгийн ОБГ, Цагдаагийн газарт мэдэгдэж зам нээгдтэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАХ арга хэмжээ авч ажиллаж байна.
Иргэд тээвэрчид, жолооч та тус чиглэлд зорчихгүй байхыг Ховд аймгийн Онцгой байдлын газар, Аймгийн Зам тээврийн газраас анхаарууллаа.
АДМИН








Нийгэм




