Архангай аймгийн Эрдэнэбулган сум Цагаан даваа орчимд 2024 хоёрдугаар сарын 14-ний өдөр автомашин шатсан гэх хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Автомашин нь бүрэн даатгалтай. Мотор орчмоос утаа, гал гарч зорчигчид нь машинаасаа бууж амжжээ. Хүн бэртэж гэмтсэн зүйлгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэжээ. Галын дүгнэлтийг тус аймгийн Онцгой байдлын газрын галын шинжээч гаргана.
Жолоочид холын замд гарахдаа тос, тосолгоо гэх мэт автомашинд цаг хугацаанд нь зайлшгүй хийх шаардлагатай зүйл, техникийн бүрэн бүтэн байдлыг оношлуулж, шалгуулж байх шаардлагатайг анхааруулж байна.
АДМИН








Нийгэм




