Dark Light
Нийгэм | 2024-02-16

Юбикаб залруулга гаргав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Юбикаб ХХК-аас залруулга гаргажээ. Тус залруулгад: 

Юбикаб ХХК-ийн гүйцэтгэх захирал өөр ажилд шилжин томилогдохоор болсон тухайгаа мэдэгдсэнтэй холбоотойгоор “Юбикаб MCS-т шилжлээ”, “гүйцэтгэх захирал нь бизнесээсээ гарлаа” зэрэг олон нийтийг төөрөгдүүлсэн ташаа мэдээллүүд гарч байгаатай холбогдуулан албан ёсны тайлбарыг хүргэж байна. 

Юбикаб компани нь 2013 онд үүсгэн байгуулагдаж 2018 онд Интелмайнд ХХК-иас, 2020 онд М-Си-Эс Венчерс ХХК-иас дараагийн шатны хөрөнгө оруулалтуудыг авч, зах зээлд үйл ажиллагаагаа тэлэн амжилттай ажилласаар байна. 

Өнөөдрийн байдлаар анхлан үүсгэн байгуулагчид компанийн удирдлага, менежментийг хэрэгжүүлсэн хэвээр байгаа бөгөөд хувьцаа эзэмшил болон удирдлага, менежментээ өөр компанид шилжүүлээгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19