Dark Light
Нийгэм | 2024-02-16

Азийн каное слаломын аваргад оролцоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

-МОНГОЛЫН ТАМИРЧИД КАНОЕ СЛАЛОМЫН АЗИЙН АВАРГАД АНХ УДААГАА ОРОЛЦОНО-

Азийн каное слаломын аварга шалгаруулах тэмцээн 3 дугаар сарын 5-10-ны өдрүүдэд Тайланд улсын Район хотноо зохиогдох билээ. Энэ удаагийн aзийн аваргын тэмцээнд Монголын баг анх удаагаа ур чадвараа сорих бөгөөд эмэгтэйчүүдийн WK-1 төрөлд Б.Анхбаяр, эрэгтэйчүүдийн MK-1 төрөлд М.Анар оролцох бол дасгалжуулагчаар Д.Дамдинсүрэн ажиллах юм. Мөн манай баг тамирчид тэмцээний өмнө тус газар болох Олон улсын олимпын хороо, Олон улсын каное холбооны 14 хоногийн сургалтад хамрагдаж, бэлтгэл сургуулилтаа базаах хуваарьтай.

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган баг тамирчдыг хүлээн авч уулзан, МҮОХ-ноос шинэ тугтам хөгжиж буй спортын төрлүүдийг түлхүү дэмжин ажиллахаа илэрхийлж, өндөр амжилт хүсэн ерөөлөө.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19