БИЛГИЙН ТООЛЛЫН 8 2024.02.17 / БЯМБА ГАРАГ/
ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН НАЙМАН ЦАГААН ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР
Үс засуулбал: Нас уртасна
Наран ургах, шингэх: 07.56-18.16
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Хий
Аргын тооллын 2 сарын 17, Санчир гараг. Билгийн тооллын 8, Чөлөөт эх одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:56-18:16. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
АДМИН








Нийгэм




