Dark Light
Нийгэм | 2024-02-16

Үхэр: Олны анхаарлын төвд байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Гаднын нөлөөгөөр үүсэх таагүй үйл явдал, үймээн шуугианаас болж таны сэтгэл санаа тавгүйтэж магадгүй. Амьдралдаа баримталдаг чиг шугамаа алдахгүй байхад анхаар. Тодорхойгүй байдлаас гарахын тулд та хяналтыг өөрийн гарт авч бүгдийг тайвшруул. Энэ үед та л байдлыг хэвийн горимд нь оруулж чадна. Өөрийн үйл ажиллагаанд зөв дүгнэлт хийх нь ихийг ухаарч ойлгоход туслах болно.

Үхэр: Өнөөдөр шийдээгүй үлдээсэн асуудал гарч ирнэ. Гэхдээ таны биеэ авч явах байдал нөхцөл байдлыг тэр дор нь зохицуулах болно. Бусдыг өөртөө татах чадвар, сэтгэл татам байдал урдынхаас илүү хүчтэй байна. Энэ өдөр олны анхаарлын төвд байх болно. Буруу хүмүүстэй нөхөрлөх магадлал байгаа тул өөртөө хяналттай байгаарай.

Хамтатгах: Өмнөх асуудлаа амжилттайгаар шийдэж чадвал бүх төрлийн харилцаанд тааламжтай өдөр болно. Эргэн тойрондоо та тайван амгалан байдлыг түгээж чадна. Гэр бүлийнхэнтэйгээ амралтын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлэх талаар хэлэлцэж ярилцаарай. Хотоос гадагш гарч аялахад тохиромжтой байх бөгөөд сонирхолтой үйл явдал болохыг од эрхэс амлаж байна. Хайртай хосууд харилцаа холбооныхоо өөрчлөлтийн талаар ойрын хүмүүстээ хэлж дуулгах цаг хараахан болоогүй байгааг анхаар. Хоёр биеэ бүрэн танихад дахиад хугацаа хэрэгтэй бололтой.

Мэлхий: Энэ өдөр өөрийн хариуцлагаа ухамсарлах ямар нэгэн үйл явдалд оролцох бололтой. Өөрийгөө зөв илэрхийлэх хэрэгтэй. Зарим хүмүүст тийм ч таатай бус нөхцөл байдал бий болно. Ёс суртахуун болон хууль ёсыг баримталдаг байдал хэн нэгний дургүйцлийг төрүүлнэ. Аливаа хийж буй зүйлдээ туйлын хариуцлагатай хандахыг хичээгээрэй. Хайр дурлалын харилцаанд санал гомдол илрэх болно.

Арслан: Амьдралын аар саар зүйлээс болж ажил хэргийн тал гарсан асуудлыг тоолгүй орхиж болохгүй. Сэтгэл санаагаа тогтворгүй байдал нь үүссэн асуудлыг шийдвэрлэх гарц биш гэдгийг зөвлөж байна. Өнөөдөр сайн төвлөрөх юм бол чухал ажлын ард гарах болно. Гэхдээ хэт ачаалал нь таныг ядаргаанд оруулна. Сайн амрах шаардлага ч аяндаа үүсэх болно. Залуу хүмүүс хий дэмий зүйлд цагаа үрэхгүй байхад анхаар. Нухацтай, тунгаан бодохгүйгээр цаг зав үрсэн, хөнгөн хийсвэр зүйлд татагдах хандлага давамгайлна.

Охин: Юуг буруу хийчих вэ гэлтэй энэ өдөр их бүтэлгүйтэл амсах болно. Ажлын алдаа болон саад бэрхшээл аль нь ч танд тохиолдож болзошгүй тул өнөөдөр болгоомжтой байж, үг хэлээ хүртэл цэгнэх хэрэгтэй. Энэ өдөр таны хувь заяанд нөлөөлөх ээлжит сорил шалгуурыг од эрхэс илгээх болно. Танд зөн мэдрэмж туйлаас үнэ цэнтэй байх болно.

Жинлүүр: Замд гарах эсвэл аялалд явах бололтой. Таны амьдралд сайхан дурсамж үлдээх үйл явдал болно. Хийж буй бүх зүйлээсээ таашаал авч чаддаг хүмүүс илүү эрч хүчтэй, цовоо сэргэлэн байх болно. Зарим ажил бүтэхгүй байсан ч сэтгэлийн хөөрлөө дарж чаддаг байх хэрэгтэй. Амьдрал ахуйдаа нөлөөлөх олон хүчин зүйлийг зөв дүгнэж чаддаг хүмүүс болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтой.

Хилэнц: Амьдралын нөхцөл байдлаас болж эрүүл мэндэд ямар нэгэн асуудал үүсэж мэдэх юм. Ялангуяа хүнд ажилтай хүмүүс сонор сэрэмжтэй болгоомжтой байгаарай. Бага зэрэг өвчнийг тоохгүй орхисноор цаашид гарах үр дагавар нэлээд хүндэрч мэднэ. Өнөөдөр чухал ажил төрөл эрхэлдэг хүмүүс ямар нэг зүйлийг яаран хийх гэж зүтгэсний хэрэггүй. Боломжтой цаг хугацаа аяндаа ирэх учир тэвчээртэй хүлээгээрэй.

Нум: Гэр бүлээрээ амралтын өдрүүдийг яаж өнгөрүүлэх талаар ярилц. Өнөөдөр таны үр хүүхдүүд аз жаргалтай байх болно. Өөдрөг үзэл, найрсаг байдал тань ойр дотнын хүмүүсийг баярлуулахгүй байж чадахгүй. Амрагийн адал явдал ганц бие хүмүүсийг хүрээлэх байх. Залуу хүмүүсийн шинээр харилцаа холбоо тогтоох байдал үргэлжилсээр л байх болно. Алс ирээдүйгээ бодсон шийдвэр гаргах цаг мөч ирж буйг санаарай. 

Матар: Энэ өдөр чухал асуудалтай нүүр тулгарах тул аливаад дотроо бодолтой, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Гаднын нөлөөг өөртөө хүндээр тусгаж авсны хэрэггүй. Зарим нөхцөл байдлаас шалтгаалаад таны ааш зан нэлээд өөрчлөгдөх хэдий ч өөрийгөө тэмцэгч, эрч хүчтэй гэдгээ бүрэн дүүрэн харуулах хэрэгтэй болно. Хайртай хүнээ яаж баярлуулах талаар нухацтай бодоорой.

Хумх: Өмнөх ажил тань бараг л таны оролцоогүйгээр урагшлах мэт санагдаж болно. Гэхдээ өөртөө холбоотой бүхий л үйл ажиллагааг сайтар дүгнэж, тунгаа гэж од эрхэс зөвлөж байна. Эрсдэл дагуулах хөрөнгө оруулалт, тодорхойгүй ажил руу тэмүүлэхийн хэрэггүй. Түр зуур ашиг орлого нэмэх ч хожим алдагдал авчрах болно. Энэ өдөр тайван амгалан нөхцөл байдлыг эрхэмлэ. Уур бухимдал таныг эрүүл мэндийг муутгана. Ойр дотнын хүмүүсээ таагүй уур амьсгалд байлгахаас зайлсхий.

Загас: Таны тэсвэр тэвчээрийг шалгасан сорилт тулгарч магадгүй байгаа тул үүнд бэлэн байгаарай. Аливаа эргэлзээтэй зүйлд хамгийн итгэл даах хүнтэйгээ ярилцаж үзээрэй. Хэрэгтэй зөвлөгөө эргэлзээг арилгаж, шийдвэрийг нэг шугамд аваачих болно. Төлөвлөсөн ажил хэргээ амжилттай гүйцэлдүүлж чадах юм бол амжилтыг дагуулах болно. Сэтгэн бодох чадвар дээшилж сонирхолтой сонголт хийж чадна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19