Цасанд суусан дуудлагаар 8 иргэний аюулгүй байдлыг хангалаа.
Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд цасанд суусан 1, гал түймрийн 5 дуудлага мэдээлэлтэй хонолоо.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын төмөр замын гармын урд талд автомашинтай цасанд суусан бага насны хүүхэдтэй байгаа гэсэн дуудлагыг 03:02 цагт ирүүлсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчдыг очиход 10-38 насны найман иргэн Toyota Harrier, Subaru forester маркийн автомашинтай цасанд суусан байсныг машиныг гаргах боломжгүй тул үлдээж, иргэдийг аюулгүй газарт хүргэсэн.
Өнөөдөр цасан шуурга шуурахыг мэдээлж байна. Иймд цасанд сууж, төөрч осгохоос сэргийлэн хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна.
АДМИН








Нийгэм




