Dark Light
Нийгэм | 2024-02-17

Загреб хотод чөлөөт бөхийн ДАШТ болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн чөлөөт бөхийн түүхэнд анх удаа ирэх  2025 онд Хорватын нийслэл Загреб хотод насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.  Тус тэмцээн 2025 оны есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд товлогджээ.  

Дэлхийн чөлөөт бөхийн нэгдсэн холбоо энэхүү шийдвэрийг өчигдөр хуралдаж гаргасан байна.   Ингэхдээ Загреб хотын олон жилийн оролцоо, тэмцээн хүлээн авч зохион байгуулсан байдал зэргийг үндэслэжээ. 

Тодруулбал, Дэлхийн чөлөөт бөхийн нэгдсэн холбооны  календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан тэмцээнүүд болох Европын аварга  болон дэлхийн чансаа олгох цуврал тэмцээнүүдийг өнгөрсөн онд амжилттай зохион байгуулсан. Мөн улирлын нээлтийн тэмцээнүүдийг ч олон удаа хүлээн авч, арвин туршлага хуримтлуулжээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19