Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйл, 15 дугаар зүйл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо байгуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/190, А/280 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журмын хэрэгжилтийг хангах хүрээнд Архангай аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гишүүдийн 86%-ийн ирцтэйгээр хуралдлаа.
Тус хороо нь тухайн нутаг дэвсгэр дэх гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, эсвэл сэжиглэгдэн мөрдөн шалгагдаж байгаа, гэмт хэргийн хохирогч болсон, ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан эсвэл гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй хүүхдүүдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн ажиллах зорилготой юм.
Хурлаар:
- Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн , зохион байгуулалт, үйл ажиллагааны журмын хэрэгжилт
- Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний тайлан
- Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, батлах
- Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажил, үйлчилгээний зардал санхүүжилтийг тооцож, аймаг орон нутгийн төсөв тодотголд тусгах зэрэг асуудлыг хэлэлцэх
- Хүүхдийн эрхийн хууль зүйн хороогоор үйлчлүүлж буй хоёр хүүхдийн кейс хэлэлцүүлгийг хийж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж хуралдлаа.
Мөн хүүхэд, хамгааллын өнөөгийн нөхцөл байдал, хүүхэд хамгаалалд салбар дундын уялдаа холбоогоо хангаж ажиллах чиглэлээр санал солилцлоо.
АДМИН








Нийгэм




