Dark Light
Нийгэм | 2024-02-17

Төв ганданд Түгжил Дүйнхор хурал эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Дэчин Галаба Шар Ордонд Түгжил Дүйнхор(Тааллын хот мандал) хурал эхэллээ. Хурлыг шинийн 08-наас 16 хүртэл хурна. 

ДҮЙНХОР БУРХАНЫГ ШҮТСЭН, ТАХЬСАН, НОМЛОЛЫГ СОНССОН, ДАГАН БАЯССАНЫ ТУС ЭРДЭМ

Бидний шунал, Уур, мунхаг тэргүүтэн муу сэтгэлийн үйлээс хамаарах Энгийн ширүүн, жилийн ширүүн, сарын ширүүн, гарагийн ширүүн, өдрийн ширүүн, цагийн ширүүн, найман хөлөл суудлын ширүүн, мэнгэний ширүүн, од эрхсийн муу нөлөөлөл, газар хөдлөх, гал усны аюул, ширүүн салхи тэргүүтэн, өвчний язгуур 404, тотгорын язгуур 1080, адын язгуур 360, найман зүйл цаг бусын үхэл, хар цагаан хэл ам, хараал зүхэл, хүн хийгээд хүн бусын хорлол, малын элдэв өвчин, хүмүүн хийгээд малын гарз, эдийн гарз хийгээд газрын эзэд лусын хорлол, элдэв араатан амьтны хорлол, муу үйлийн түйтгэр амарлина.

Дотоод шим ертөнц хийгээд төрөлхтний хий, судал, дусалд харшлах шалтгааныг амарлиулж сав шим ертөнцийн доройтлыг амарлиулдаг учраас Дүйнхор бурхны Ван авшгийг хүртэж номлол бүтээлийг сонсож, санаж бясалгаваас сав шим ертөнцийн доройтол амарлиж, хамаг амьтан бүгдээр амар амгалан энх тунх оршино.

Амьтан бүгдийг амар амгалан сайн, сайхан байлгахын тухайд асрал энэрэнгүй сэтгэлээр эзлэгдэж чин сүжгээр Дүйнхор бурхны хот мандал харсан төдийд хэмжээлшгүй буян хураадаг шиг хөдөлшгүй бат сүжгээр Дүйнхор бурхны номыг сонсон даган баяссанаар бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэл хилэнцээ арилгая хэмээн наманчилж ирээдүй хийгээд энэ насандаа хамгийг айлдагч Дүйнхор бурхны хутгийг олж амьтан бусдад тусалъя хэмээх сэтгэлээр номыг сонсож даган баясаарай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19