Багахангай дүүргээс зүүн зүгт 10 км зайд Приус-41 автомашинтай зам харагдахгүй замын хунгар цасанд суусан гэх дуудлагыг 16:45 цагт ирүүлсэн.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход Приус-41 автомашин замын хажуу руу гулсаж цасанд суусан, 51 настай иргэн дотор нь байсныг аюулгүй газарт хүргэж авран хамгааллаа.
Цаг агаарын аюулт үзэгдэл үргэлжилж, орон нутгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдмал, зам мөстсөн, цасан шуурга шуурч байгаа нөхцөл байдалтай байна.
Холбогдох байгууллагын шийдвэрээр нийслэлээс гарах хөдөлгөөнийг хаасан тул баталгаат бус замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
АДМИН








Нийгэм




