Dark Light
Нийгэм | 2024-02-18

Б.Бат-Энэрэл: МУСТА шагнал надад хүндэднэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бяцхан дуучин Б.Бат-Энэрэлийн "Талархал" тоглолт 2024 оны 2-р сарын 17-ны өдөр болсон. Тэрээр уг тоглолтынхоо үеэр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ. Б.Бат-Энэрэл шагналынхаа тухайд өөрийн цахим хаягтаа "Сайн байцгаана уу Өдрийн мэнд. Надад соёлын яамнаас 2021 онд гардуулсан Соёлын яамны жуух бичиг, нийслэл дүүргээс шагнасан шагналууд талархлын бичгүүд  байхад л болно. Миний бие гурван удаагийн тайлан тоглолт хоёр цомог зуу гаруй хандив тусламжийн тоглолтод оролцсон. Анхны бие даасан "Сэтгэлэн залбирлан" тоглолтынхоо орлогоо хавдартай хүүхдэд 100 хувь хандивласан болон нийслэл дүүргээс зохион байгуулж байдаг бүхий л тоглолтод цаг зав сэтгэл зүрхээ зориулж чадах ядахаараа оролцож ирсэн багштайгаа хамтарсан олон тоглолт хийж олон аймаг сум Солонгос Америк газруудаар тоглолт хийсэн мөн улсаа төлөөлж Хятад улс Орос улсад зохион байгуулагдсан фестивалиудад уригдан оролцсон зэргийг  минь үнэлэн МУСТА цол тэмдгээр шагнаж байгаа бол соёлын яамандаа талархлаа. Хүүхэд учраас энэ олон хүний хэл ам дагуулсан цол тэмдэг надад хүнддэх байх аа" хэмээжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19