2024 оны 2-р сарын 19-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна
Хонь: Энэ өдөр идэвх санаачилгатай байдлаа илүү харуулах хэрэгтэй. Өөрийн байр суурийг бататгаж чадахгүй бол нэр хүнд буурч мэднэ. Ойрын зорилгодоо хүрэхэд ямар нэгэн саад бэрхшээл гарах магадлалтай. Нөхцөл байдал тодорхойгүй болох хандлагатай. Хэрэв өөрчлөлт хийх боломж гарвал энэ үеийг ашиглаарай.
Үхэр: Шинэ долоо хоногийн эхний өдөр таны амьдралын эрч хүч өндөр байна. Хүссэн зүйлийнхээ ард гарч, өнөөдрийн ажлаа амжилттай гүйцэтгэж чадна. Гэхдээ мэргэжлийн тал дээр хүндрэл гарч болзошгүй. Албан тушаалын байр сууриа өөрчлөх алхам хийхэд тийм ч тохиромжтой өдөр биш. Энэ нь таны нэр хүндэд нөлөөлж, хамт олны дунд эзлэх байр суурийг бууруулна. Санхүүгийн байдал бага зэрэг ойлгомжгүй болохыг үгүйсгэхгүй.
Ихэр: Хамтран ажилладаг хүмүүс таны урмыг хугалж болзошгүй. Тийм ч таатай биш тул эрсдэлтэй арилжаа наймаа хийх хэрэггүй. Ажлын байран дээр анхааралтай байх хэрэгтэй. Буруу мэдээлэл тарж болзошгүй. Эрүүл мэнддээ анхаар. Танд таагүй мэдрэмж төрж байгаа бол эмчид үзүүлэх хэрэгтэй. Үдшийг дулаан гэртээ халуун хоолтой тав тухтай өнгөрөөх нь өвдөх эрсдэлээс сэргийлнэ.
Мэлхий: Өнөөдөр шургуу зантай, далайцтай сэтгэлгээтэй хүмүүс амжилтад ойрхон байна. Зарим ажил хэрэг дээр цаг алдалгүй хөдлөх хэрэгтэйг од эрхэс зөвлөж байна. Одоогоор цалин орлого бага санагдсан ч сонирхолтой ажлаас бүү татгалз. Зарим асуудлыг шийдвэрлэхдээ өөрийн зөн совингоо дагах хэрэгтэй. Хэт үрэлгэн байдал, мөнгөний буруу зарцуулалт таныг эвгүй байдалд оруулах болно.
Арслан: Ёс суртахууны хувьд анхаарах өдөр. Оюунлаг хүмүүс дээд ухамсрын түвшинд өөрчлөлт хийх болно. Өөрийгөө сонсоход тохиромжтой үе. Сэтгэл хөдлөл зөв ухамсрыг дарамтлах байх. Хийж буй үйлдэл чинь бодол санаанаас зөрүү байхаас болгоомжил. Сайтар бодож, тунгааж байж аливаа үйлдлээ хийхэд буруудах зүйлгүй. Эрсдэлтэй зүйл хийхэд тохиромжгүй. Аливаа муу бүхнээс холуур байхыг танд зөвлөж байна.
Охин: Амьдралын эрч хүч их байна. Ямар ч ажлыг эхлэхээсээ өмнө судалгаа тооцоо сайн хийж, алдаа эндэгдэл гаргахгүй байхыг хичээ. Хэн нэгний санаатай, санаандгүй үйлдлээс болж эвгүй байдалд орж болзошгүй байна. Хий хоосон хов живд итгэж болохгүй. Хайртай хосын дунд хардалтаас болж хэрүүл маргаан дэгдэж болзошгүйг од эрхэс сэрэмжлүүлж байна.
Жинлүүр: Өнөөдөр өөрийн нөөц боломжийг урт хугацааны төлөвлөгөөг сайжруулахад зориул. Ажил хэргийн шинэ санааг хэтийн төлөвлөгөөндөө оруулах нь таатай байх болно. Аль болох багаар ажиллахыг хичээ. Гэнэтийн асуудалтай учирч магадгүй. Сайн мэдэхгүй зүйл дээр маргах хэрэггүй. Сэтгэл санааны байдал илүү тайван байхыг шаардана.
Хилэнц: Мэдлэг чадвараа сайжруулах, үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэх өдөр. Од эрхэс амжилт гаргах бүх боломжийг барьж авахыг танд зөвлөж байна. Зарим харилцаанд таагүй сорилт таныг хүлээж байна. Энэ үед эд хөрөнгөтэй холбоотой маргаан гарч болно. Зарим зүйлийг уучилж, тэвчээртэй хандвал тодорхой цаг хугацаа өнгөрөхөд бүгд хивэндээ орно. Эрүүл мэндээ хамгаалж, өөртөө итгэлтэй байдлаа хадгалах юм бол таагүй хандлагуудтай тэмцэж чадна.
Нум: Олон янзын, зах замбараагүй бодол дүүрэн байх бололтой. Олон асуудлуудаас хамгийн их анхаарлын төвд байх нь албан ажилтай холбоотой асуудал байх болно. Таны бусдыг татах чадвар сайжирч, гайхалтай бизнесийн санал хүлээн авч магадгүй. Албан тушаал ахих, амьдрал ахуйгаа дээшлүүлэх сайхан боломж нээгдэнэ. Харин биеийн эрүүл мэндийн байдлыг үл тоож, өвчнөө эмчлэхгүй орхиж болохгүйг сануулж байна.
Матар: Өнөөдөр олон хүнтэй харилцах бололтой. Гэхдээ ихэнх хүмүүс аль болох ганцаараа ажиллахыг илүүд үзнэ. Олдсон боломжийг ашиглан ажил төрлөө нарийн төлөвлөж, эрэмбэ дараалалтай хийхийг хичээ. Санхүүгийн тал дээр бэрхшээл тулгарна. Тиймээс аливаа мөнгө санхүүтэй холбоотой гэрээ хэлэлцээр, бичиг баримт боловсруулахдаа хянуур болгоомжтой хандаарай. Ойр дотнын хүмүүс тань танаас анхаарал халамж шаардана.
Хумх: Өдөр тутмын уйтгартай дэглэмээс арай өөр зүйл оролдож үзэх хүсэл төрнө. Шинэ газар руу аялах өвөрмөц орчинд амьдрах зэрэг нь амьдралын үнэ цэнийг мэдрүүлэхээр байна. Өдөр бүр шинэ туршлага хуримтлуулж байвал аз жаргалтай байх болно. Нийгэмд эзлэх байр сууриа тогтвортой өсөлтөөр хангаж чадвал одоогийн байгаа түвшиндээ ямар нэгэн байдлаар эргэлзээ төрөхгүй. Шинэ сонирхолтой саналыг хүлээн авах хэрэгтэй бололтой.
Загас: Өнөөдөр мөнгөний эх үүсвэр олох ажил амжилттай байна. Шинэ үйл ажиллагаа эхлүүлэх бололтой. Сэтгэл зовоосон асуудлаа нэг хэвийн амьдралаа өөрчлөх замаар шийдэх нь зөв. Шинэ зүйл рүү тэмүүлэх нь ирээдүйд олон боломжийг дагуулах болно. Оногдсон үүрэг даалгавраа хянамгай, бодлоготой хийх чадвартай байгаарай.
АДМИН








Нийгэм




