Dark Light
Нийгэм | 2024-02-18

Эмгэнэл: Шатарын Цэцэг (1945-2024)

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МУГЖ  Ш.Цэцэг монголын кинонд өөрийн авьяас билэг, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулсан, дэлгэцийн урлагийн нэгэн  шигтгээ  байлаа. 

Шатарын Цэцэг нь Улаанбаатар хотод 1945 онд төрсөн. 1971 онд УБДС-ийг төгсөж 1971-1974 онд УБТЗ-д найруулагч, бүжгийн багшаар ажиллаж байгаад 1975 онд Монгол кино үйлдвэрт жүжигчин болжээ. 1990-1995 онд Хүүхэд зулуучуудын театр-киноны хүрээлэнд найруулагчаар ажиллаж байгаад 1996 оноос Кино Урлагийн Дээд Сургуульд багшлах болсон. Ш.Цэцэг сайн жүжигчин төдийгүй, сайн найруулагч юм. Тэрээр Монгол Улсын Ардын жүжигчин, эрдэмтэн зохиолч, орчуулагч, найруулагч Э.Оюуны нэрэмжит шагналтан юм.  2013 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдсан.

Ш.Цэцэг 1993 онд” Ам цагаан хулгана”, 1994 онд “Еэ еэ шар Буд аа” киног найруулсан бол 500 гаруй орчуулгын кинонд дуу оруулж,  Монголын  уран сайхны кинонд тоглосон олонд танигдсан жүжигчин.

Ш.Цэцэгийн уран сайхны кинонд бүтээсэн дүрүүд:

Тэмцэл                   –              Хатан       1971 он

Хайрхан өндөр хаа байна –   Ива Томан    /Хамтарсан бүтээл/     1978 он

Гарын таван хуруу     –       Должин     1983 он

Ховор хүмүүс           –          Эрхлэгч     1987 он

Нуглийн золиос      –        Бурмаа        1993 он

Хааны сүүлчийн хатан –  Ордны хатан    2000 он

Тэрээр  "Тэмцэл" киноны Хатан, "Гарын таван хуруу" киноны Должин, "Ховор хүмүүс" киноны ахлах тогооч гээд  үзэгчдийн сэтгэлд хайрлагдан үлдсэн сайхан дүрүүд бүтээж  монгол киноны сан хөмрөгийг баяжуулсан гавьяатай уран бүтээлч байсан юм. 

Талийгаачийн ар гэр , үр хүүхдүүдэд гүн эмгэнэл илэрхийлье.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19