“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь Тоёота Мотор корпорацын албан ёсны дистрибьютер “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Тус санаж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод явж байгаа тээврийн хэрэгслийн хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах хэрэгцээ шаардлага, боломжийн талаар судалгаа хийх, мэдээлэл солилцох, Япон улсын сайн туршлагыг Улаанбаатар хотод нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн хог хаягдлыг дахин боловсруулах салбарт шинэ техник технологи, инновацын шийдлийг нэвтрүүлэх санал санаачилга гаргах зэргээр хамтран ажиллах юм.
АДМИН








Нийгэм




