Dark Light
Нийгэм | 2024-02-20

Эрдэмтэн судлаачид зудтай бүс нутагт ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улс орон даяар цас, зудын байдалтай байгаа энэ үед “МАЛЧДАД ТУСЛАЯ” аяны хүрээнд Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын баг орон нутгийг зорилоо. Тэд малчид, малын эмч нарт зудын эрсдэлийг хүндрэл багатай даван туулахад шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх, инновацын бүтээгдэхүүний тусламж хүргэх юм. 

Орон нутагт ажиллах эрдэмтэн судлаачдын багт Эмгэг судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Мөнгөн-Очир, Бодис солилцоо биохимийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Будрагчаа, Төлийн физиологи, эмгэг судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Цогтбаатар, жолооч Б.Отгонбаяр нар нэгдэж төвийн бүсийн аймгуудад ажиллах юм.

Мөн доктор Т.Энх-Оюун,  Ц.Бямбажав, М.Золзаяа, С.Лхагвацэрэн нар шуурхай зохион байгуулагдсан энэхүү үйл ажиллагаанд  оролцож байгаа багийн гишүүдэд инновацын бүтээгдэхүүнээр тусламж үзүүлжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19