Dark Light
Нийгэм | 2024-02-20

"Ул боовоо малын тэжээлд явуулъя"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол түмэн цагаан сараар хамаг л өнгөтэй өөдтэй, шимтэй идээ ундаагаа ширээндээ залдаг уламжлалтай. Цагаан сар дууссаны дараа "Идэх хүн олдохгүй" хэмээн хогийн цэг, жалга дов бараадуулан хаядаг. Тэр дундаа ул боовыг хог дээр хаяж, овоо тахилга дээр хугалаад шидчихдэг.

Нэг хэсэг энэ үйлдлийг иргэд буруутгаж, "Ийм муйхар сэтгэлгээ, сэтгэл Монгол хүнд байх ёсгүй" гэж шүүмжилсэн. Одоо бүр тоохоо ч байж. Үнэхээр л идэх хүнгүй хог болоод байгаа бол нэг уриалга байна. Хэд хоногийн өмнө нэг малчин залуу "Ул боов малыг сэвхийтэл нь босгоод ирдэг шидтэй эд дээ. Манай тэндхийнхэн үүрмэглэж, жижиглээд малдаа өгчихдөг. Ер нь хотынхон тэгж овоо тахилга руу чулуудаж байхаар малчдад өгчихдөг баймаар. Хямд үнээр аваад малчдад зардаг ийм бизнесийн санаа ч байж болмоор" гэж ярив.

Яг одоо монголын хөдөөд нөхцөл байдал хүндхэн байна. Эхнээсээ туйлдсан малчдад хаврын чилийсэн урт сарууд даанч хол санагдаж байгаа. Өвс, тэжээл олдохгүй, олдсон ч тэнгэрт тулсан үнэтэй. Тэгэхээр ул боовнуудаа малын тэжээлд явуулж болж байна. Үгүй ээ ядаж хороондоо хандивлахад болмоор.

Улаанбаатар хотод 420 мянган өрх бий. Өрх бүр 20 ул боов авна гэж үзвэл 8.400.000 ул боов. Нэг ширхэг хэвийн боов хамгийн багадаа 4000 төгрөг гэж үзвэл 33 тэрбум 600 сая төгрөг хэрэггүй хаягдаж байна гэсэн үг. Зөвхөн Улаанбаатарын хэмжээнд. 

Нэг ширхэг ул боов ойролцоогоор 800 грамм жинтэй. Ингээд бодоход 6 сая 200 мянган кг буюу 6 мянган тн малын тэжээл хэрэггүй хаягдаж байна гэсэн үг. 

МАА судлаачдын хэлж байгаагаар өнжмөл өвснөөс 100 дахин шим тэжээлтэй гэх.

Ер нь Монгол хүнд хүнсээ хаях ухамсар байдаггүй билээ. Малын тэжээлд явуулдаггүй юм аа гэхэд ул боовоо ашиглан хийж болдог олон төрлийн амттан бий. Тухайлбал, Жимстэй кекс, Хэвийн боовтой мак-н-чиз, Наполеон торт, Алимтай кекс, Шоколадтай торт гэх мэт.

Б.АМАРТҮВШИН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19