Dark Light
Нийгэм | 2024-02-20

Хөхөгчин туулай өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 12

2024.02.21 / ЛХАГВА ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН

ДӨРВӨН НОГООН ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ.

Наран ургах, шингэх: 07.49-18.22

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 2 сарын 21, Буд гараг. Билгийн тооллын 12, Өглөгт охин одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:49-18:22. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19