2024 оны 2-р сарын 21-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна
Хонь: Санхүүгийн эх үүсвэрээ сайжруулсны ачаар давуу тал олж авна. Ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой салбарт хүч үзэх, хийсэн судалгааны үр дүнгээр хөрөнгө оруулалт хийх зэргийг нэлээд хүснэ. Гэхдээ эргэн тойрны хүмүүсийн өгч байгаа мэдээлэлд зөв дүгнэлт хийх шаардлага байсаар байна. Зарим толгой өвтгөм асуудлыг тоохгүй орхих нь хожим алдаа болж мэднэ.
Үхэр: Бүхнийг өөрийн хүслээр болгох гэж зүтгэх хэрэггүй. Аливаад тооцоотой, төлөвлөгөөтэй хандаж байхыг зөвлөж байна. Ялангуяа томоохон худалдан авалт хийх, их мөнгөтэй холбоотой шийдвэрийг яаран сандран, сэтгэлийн хөөрлөөр гаргах хэрэггүй. Өөрийн хийх үйлдэлдээ итгэлтэй бус байх нь бусдын ая эвийг дагах хандлагыг ихэсгэж магадгүй.
Ихэр: Хүсэл мөрөөдөл тань бодит байдалтай зохицон нийлэхгүй болж магадгүй юм. Энэ байдлаас болж сэтгэлээр унан урам хугарч болзошгүй. Хувийн амьдралдаа хийх өөрчлөлт, шинэчлэлт нь бүтэмж муутай байх ч хэн нэгний дэмжлэг урмыг тань сэргээнэ. Саад бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хатыг өөртөө суулгаарай. Амжилтад хүрсэн хүмүүсийн туршлагаас сайн суралц.
Мэлхий: Идэвхтэй, зорилготой хүмүүсийг од эрхэс ивээх болно. Ажил амжилттай, бүтэмжтэй байх боломжтой. Ялангуяа бүтээл туурвидаг хүн бүхэнд ээлтэй өдөр байх болно. Уран бүтээлч хүмүүсийн ажил олны анхаарлыг татна. Урт хугацааны хичээл зүтгэл талаар болоогүйг харах болно. Хэрэв та мөнгө хөрөнгөний асуудлаас болоод шаналж байгаа болж хэн нэгэнд хандахад нааштайгаар шийдэгдэх болно.
Арслан: Ажлаа зөв зохион байгуулж, өөртөө цаг гаргаж байхгүй бол хэт их ачаалал авснаар ядарч туйлдах бололтой. Эргэн тойрондоо эерэг уур амьсгал бүрдүүлэхийг хичээ. Сайн танихгүй хүмүүстэй сэтгэлийн хөөрлөөр харилцах хэрэггүй бөгөөд хэлэх үгэндээ болгоомжтой ханд. Буруу үйлдлээр бусдын дургүйцлийг төрүүлэх гэсний хэрэггүй. Ямар ч тохиолдолд будилаантай, үймээнтэй газраас холуур байхыг зөвлөж байна.
Охин: Хувийн амьдралд зарим өөрчлөлт гарна. Мөн ажил хэргийн харилцаанд ч болж бүтэхгүй зүйлс илэрнэ. Гэхдээ ямар нэгэн шийдвэр гаргах тохиолдолд элдэв элдэв мухар сүсэгт автахгүй байхыг зөвлөж байна. Өөрийн мэдрэмж, зөн совиндоо итгэ. Ойр дотнын хүмүүсийнхээ санаа бодлыг сонсох юм бол амжилттай байх болно. Гэнэтийн сэтгэл хөдлөл нь таны үзэл санааг үймүүлж мэднэ.
Жинлүүр: Санхүүгийн алдагдалд хүргэх эрсэлтэй үйл ажиллагаанаас холуур байгаарай. Чухал эд зүйлээ хаяж үрэгдүүлэх эсвэл ямар нэг дэмий зарлага гарч мэднэ. Хэт үрэлгэн байдал таагүй үр дүн авчирч магадгүй тул хэрэггүй зардал гаргахаа багасгах хэрэгтэй. Нөхцөл байдал таны бодсоноор болохгүй бөгөөд төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй.
Хилэнц: Ажил хэрэгтэй холбоотой чухал асуудлаа тухтай бодож, сайн судалгаа хийвэл зөв шийдэж чадна. Өмнө нь төсөөлж байгаагүй зүйл дээр үзэл бодлоо илэрхийлэх шаардлага гарна. Таагүй нөхцөл байдлыг засаж залруулахад гэр бүлийн сайхан уур амьсгал чухал нөлөөтэй байх болно. Амьдралын хором мөч бүрийг баяр баясгалан, аз жаргалтай болгож байгаа хайртай хүмүүстээ талархал илэрхийл.
Нум: Энэ өдөр та амжилттай байна. Бодсон төлөвлөсөн ихэнх зүйл биеллээ олохоос гадна гэнэтийн ажлуудаа ч бүтээх бололтой. Эерэг зөв хандлагатай хүмүүсээр хүрээлүүлж чадвал олон ажлын ард гарч чадна. Амьдралын эрч хүч сайжирч урам зоригтой, сэргэлэн цовоо байх болно.
Матар: Өөрийн ажиллаж буй салбарт тэргүүлэх, онцгойрох хүсэл хөдөлмөрч зан байдлын үр дүнд биеллээ олоход ойрхон байна. Өдөр тутмын ажлаа өөрт хамгийн хялбар байхаар зохион байгуулж, төлөвлөөрэй. Мөн орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан хуучирсан арга барилаа халах нь чухал байна. Ажил амьдралдаа хэрэгтэй олон өөрчлөлтүүдийг нэвтрүүлэх хэрэгтэй.
Хумх: Амжилт ирэх ч дагаад гарах зардал өсөх хандлагатай байна. Төлөвлөөгүй зардал гарч болзошгүй. Ажил хэргийн хувьд ашигтай байж болох бизнесийн санал ирнэ. Гэхдээ өмнө нь анзаараагүй жижиг зүйлээс ч амжилттай үр дүнг авах боломжтой. Бусдаас содон, гаж үйлдэл хийх сонирхол төрж магадгүй. Үүний үр дагаврыг сайн тооцоолж сурах хэрэгтэй үе.
Загас: Хувь хүний хөгжлөө анхаар. Өөрийн ур чадвар болон биеэ даасан байдлаараа бусдаас ялгарахаас гадна энэ нь таныг олон зүйлийг хийж амжуулахад тус болно. Харин та бусдын тусламжгүйгээр юу ч хийж чадахгүй, хүний үгээр байдаг бол ирээдүйд амжилтаас тань хойш татсаар байх болно. Амьдарч буй орчин нөхцөлөө сайжруулах алхам хийхэд таатай байна.
АДМИН








Нийгэм




