МҮХАҮТ-ын дэргэдэх Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр өдөр болж, “Инно Хими Лаб” ХХК-ны дэд захирал Н.Оюундэлгэрийг даргаар сонголоо. Өнгөрсөн 2019-2023 оны хугацаанд Зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэж ирсэн ИНЕГ-ын оношилгоо, хэмжилзүйн лабораторийн ахлах инженер, доктор Ж.Сайнбаяр 2019-2023 оны хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, шинэ сонгогдсон даргад ажлаа хүлээлгэн өгсөн юм. Н.Оюундэлгэр нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт олон жил ажиллаж байсан туршлагатай бөгөөд химийн салбар, ялангуяа өндөр хүчин чадалтай лабораторийн тоног төхөөрөмжийг Монгол улсад нутагшуулах, тэдгээрийн ашиглалтын сайжруулах чиглэлээр, мэдлэг мэдээллийг салбарын мэргэжилтнүүдэд хүргэхэд идэвхитэй ажиллаж, Ажилент Демо төв, Пестицидийн үлдэгдлийг шинжлэх Инно лаборатори зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Хуралд Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лаборатори, АПУ Дэйри ХХК, Барилга Архитектур Корпорацын нэгдсэн лаборатори, Барилга Архитектур Корпорацын нэгдсэн лаборатори, ЗТХТ,Гацуурт ХХК Хөдөө Аж Ахуйн Нэгдсэн лаборатори, ШУТИС Металлын сорилт, туршилт эрдэм шинжилгээний төв, Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораториудын төлөөлөл оролцож санал хүсэлтээ солилцлоо.

АДМИН








Нийгэм




