Dark Light
Нийгэм | 2024-02-21

10000 залуусыг бизнесийн сургалтад хамруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МҮХАҮТ-аас боловсруулсан Бизнесийн сэргэлтийн хөтөлбөрийн хүрээнд 10000 залуусыг Бизнесийн сургалтад хамруулна. Хөтөлбөр гурван үе шаттай. ОУ-ын Бизнесийн магистертай /MBA program/ дүйцэхүйц мэдлэгийг богино хугацаанд олгох сургалтын P-MBA /Personal MBA/ хөтөлбөрөөр 10,000 залуусыг эхний ээлжинд сургах ба таван мянгыг Улаанбаатар хотоос, таван мянгыг нь хөдөө орон нутгаас /5 бүсээс/ сонгон суралцуулна. Амжилттай суралцсан 1000 хүнийг БНЭУ, Малайз, Филиппин, Сингапур, зэрэг улсад бизнесийн аялал, дадлагын сургалтад хамруулах бол тэднээсээ 100 суралцагчийг сонгон шалгаруулж, улмаар гарааны бизнес эрхлэх санхүүгийн боломж, үүд хаалгыг нээж өгөх юм. Сургалтын бүртгэл эхний ээлжинд ирэх долоо хоногт Улаанбаатар хотод эхлэнэ. Дүүргүүд дээр бүртгэлийн цэг ажиллах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19