Баян-Өлгий аймгийн 6 сум, 21 багт өвөлжилт нэн хүндэрсэн. Засгийн газрын 2024 оны 63 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймагт 518 тн тэжээлийг үнэгүй олгосон. Аймгийн Онцгой комиссоос өвөлжилт нэн хүндэрсэн сумдын багуудын малчдын хотонд тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр /2024.02.21/ анхны тусламжийн тэжээл хүргэх цуваа хөдөллөө.
Эдгээр цуваа Алтай, Цэнгэл, Улаанхус, Толбо, Ногооннуур сумдын өвөлжилт хүндэрсэн багуудын малчдын хотонд тэжээл хүргэнэ. Харин Булган, Дэлүүн суманд Онцгой байдлын салбар бүлэгтэй бөгөөд тусламжийн цуваа нэгэн зэрэг хөдөлсөн байна.
АДМИН








Нийгэм




