Dark Light
Нийгэм | 2024-02-21

Завхан аймагт 30 мянга гаруй мал хорогджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх зургаан бүлэг орон нутагт ажиллаж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Завхан аймгийн Цагаанчулуут суманд ажиллаж байна. Завхан аймгийн 17 сум зудтай, сүүлийн мэдээгээр 30 мянга гаруй мал хорогджээ. Цагаанчулуут суманд 2-р сарын 12-ноос хойш тасралтгүй шуурч, шөнөдөө -38 хэм хүйтэн хүрч байна. Цасны зузаан 40-50 см-т хүрсэн бөгөөд малчид хотноосоо гарч чадахгүйд хүрсэн талаараа ярилаа. Тус сумын зудын нөхцөл нэн хүндэрсэн 74 өрхөд 370 уут хүчит тэжээл болон хүнсний багц, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Дараагийн ээлжид тэжээлийн будаа зэргийг олгоно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19