Dark Light
Нийгэм | 2024-02-21

МҮОХ-ны гишүүд 3 сард хуралдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр /2024.02.21/ Олимпик хауст танхим болон цахим хосолсон хэлбэрээр боллоо. Хурлаар “Канвон-2024” Залуучуудын өвлийн олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын дүнгийн тухай хэлэлцэн, Монголын баг тамирчдыг амжилттай зохион байгуулж оролцуулсан Гадаад харилцааны сайд, Монголын багийн ахлагч Б. Батцэцэгт талархал илэрхийлэв.

Мөн удахгүй болох "Парис 2024" Олимпын наадмын бэлтгэл ажлыг түлхүү эрчимжүүлэх талаар санал солилцсон бөгөөд наадмын үеэр Монгол улсаа сурталчлах “Монголиа Хаус” төслийн явцын талаар зөвлөлдөв.

Түүнчлэн МҮОХ-ны Гишүүдийн ээлжит хурлыг гуравдугаар сарын 21-ний өдөр Худалдаа аж үйлдвэрийн их танхимд хийх товыг баталж, цаг үеийн бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19