БИЛГИЙН ТООЛЛЫН 13
2024.02.22 / ПҮРЭВ ГАРАГ
ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН
ГУРВАН ХӨХ УЛААН ЛУУ ӨДӨР
Үс засуулбал: Жаргал ирнэ.
Наран ургах, шингэх: 07.48-18.24
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Ус
Аргын тооллын 2 сарын 22, Бархасбадь гараг. Билгийн тооллын 13, Найралт эх одтой, улаан луу өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:48-18:24. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ. Тэрсүүд өдөр.
АДМИН








Нийгэм




