Dark Light
Нийгэм | 2024-02-21

Хонь: Оюун санааны хувьд тааламжтай өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 2-р сарын 22-ны өдрийн 12 ордын зурхай

Хонь: Оюун санааны хувьд тааламжтай өдөр. Хувиараа хөдөлмөр эрхлэгч нар болон шинэ ажилд орсон хүмүүст амьдралын эрч хүч нь таатайгаар нөлөөлнө. Харин элдэв янзын олон зүйлд анхаарал сарних нь ажлын үр дүнд муугаар нөлөөлнө. Од эрхэс зөв үйлдэл, эерэг бодол санааг дэмжихэд бэлэн байна. Гэрээ хэлэлцээр хийх гэж байгаа бол эргэн сайн нягталж шалга. Бага гэлтгүй алдаа эндэгдэл гаргахаас сэргийлээрэй.

Үхэр: Энэ өдөр нь ерөнхийдөө тайван байх боловч урьдах таагүй уур амьсгалт бага зэрэг үргэлжлэхээр байна. Ажил хэргийн чухал асуудлыг шийдэж, алдаануудаа засаж чадвал ачаалал хөнгөрөх боломжтой. Анхаарлаа хувийн амьдрал, гэр бүлдээ төвлөрүүлэх хэрэгтэй болно. Сэтгэл зовоосон асуудлыг хэт нэг талаас нь авч үздэг зан дутуу дулимаг шийдвэр дүгнэлт гаргахад хүргэх магадлалтай.

Ихэр: Эрч хүчтэй байх тул бэрхшээлийг төвөггүй даван туулах болно. Гэхдээ ямар үед сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй. Хэтэрхий их энерги, эрч хүч зарцуулах ажлаас амжилт олж чадахгүй байх. Ойр дотнын найз нөхөд болон гэр бүлийн хүмүүсийн дунд хэрүүл маргаан гарч болзошгүй. Та бусдын үгийг гүйцэд сонсох тэвчээртэй бай. Сэтгэл хөдлөлөө дарж, аль болох тайван байхыг хичээ.

Мэлхий: Өнөөдөр эргэлзээтэй байдлаа орхиж, өөртөө бүрэн итгэлтэй бай. Аливаа зүйлийг хойшлуулах хэрэггүй. Төлөвлөсөн ажил амжилт олно. Харин эрсдэлтэй үйл ажиллагааны бүх зүйл дээр тооцоотой ханд. Санхүүгийн байдал тань бодсоноос илүү сайжрах тул өрөө төлөх боломж гарна. Хайр дурлалд харилцаанд чин сэтгэлээр хандаарай.

Арслан: Сэтгэл санаагаа ариусгах нь шинэ эрч хүчийг олж авах боломж олгоно. Хувийн авьяас чадвараа дайчлан, төлөвлөснөө гүйцэлдүүлэхэд тохиромжтой байна. Хийсэн ажлынхаа үр дүнд сэтгэл хангалуун байдлыг хүлээн авах болно. Эхлүүлсэн ажил амжилттай дуусах бололтой. Таны дэвшүүлсэн санал санаачилга удирдлагын зүгээс сайшаал дэмжлэгийг авна. Хайрын асуудлаа шийдвэрлэхгүй хойш тавих нь хувийн амьдралд улам л төвөг удах байх.

Охин: Хамт олны дунд ажил зохиох, бусадтай хамтран ямар нэг арга хэмжээ зохион байгуулах зэрэгт сайн. Үйл ажиллагааны хүрээгээ өргөтсөнөөр орлогоо нэмэгдүүлнэ гэсэн үг. Гэхдээ өндөр үнэтэй, тансаг бараа худалдаж авахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Найз нөхдийнхөө зөвлөгөөг сонс. Тэдний үг үнэн шударга төдийгүй цагаа олсон гэдгийг та хожим ухаарна.

Жинлүүр: Эрч хүчээр дүүрэн байх тул ажлын үр бүтээл сайн өдөр болж өнгөрнө. Амьдрал дээр бусдыг өөртөө татах чадвар нэмэгдэнэ. Найз нартайгаа уулзах эсвэл хайрын болзоонд явах зэрэг нь таныг сайн сэргээж өгнө. Ямар нэг асуудлыг шийдэхдээ гол зүйлдээ төвлөрч, жижиг зүйлд анхаарлаа бүү сарниул. Бусдын үгээр шийдвэр гаргаж болохгүйг санаарай.

Хилэнц: Өнөөдөр аль болох нээлттэй харилцааг эрхэмлэ. Өөрийн авьяас чадвараа ил гарган, өөрийгөө зөв талаас харуулж чадна. Олон нийттэй харьцахдаа тогтсон хэв хэмжээг хэтрүүлэхээс зайлсхий гэж од эрхэс зөвлөж байна. Дарга удирдлагатай болгоомжтой харьцах хэрэгтэй. Буруу ойлголт төрүүлэх магадлалтай байна.

Нум: Амар тайван өдөр байх бөгөөд сэтгэл санааны хангалуун байдал аажмаар үүснэ. Хүссэн бүхнээ биелүүлэх боломжтой мэт санагдана. Өөрт юу хэрэгтэй байгааг мэдэрч, хамт олонтойгоо сайтар зөвлө. Та олон хүний санаа бодлыг нэгтгэж чадна. Таны эрч хүч өндөр байгаа тул өмнөх асуудлаа шийдэж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд таатай байх болно.

Матар: Ямар нэг эрсэлтэй зүйлд хөрөнгө оруулалт бүү хий. Од эрхсийн таагүй байрлал нь санхүүгийн алдагдалд хүргэж мэднэ. Удахгүй ажлын үр бүтээмж дээшлэх магадлалтай. Албаны харилцааг эргэн харах зайлшгүй шаардлага гарч магадгүй. Хөндлөнгийн хүмүүстэй зөрчилдөх магадлал өндөр байгаа тул болгоомжтой байж, хэрүүл маргаан гарахаас сэргийлээрэй.

Хумх: Амьдралдаа чухал сонголт хийх үүргийг хүлээнэ. Та зөвхөн өөртөө л итгэж найд. Хамтран зүтгэгчдээ хэт түшиглэх гэсний хэрэггүй. Мөн ойр дотнын хүмүүсээс тусламж дэмжлэг хүлээх ч хэрэггүй. Энэ бүхэн таны өөрийгөө дайчлах чанарт саад учруулна. Хэтэрхий бусдад найдах нь хожим гомдол цөхрөлд хүргэж, урам хугарах байдлыг мэдрэх болно. Ажил хэрэгч хүмүүс бүхий л асуудлаа шийдэж чадах бололтой.

Загас: Албан тушаал ахих амбиц хөөсөн хүмүүсийн увайгүй үйлдэл бусдын дургүйцлийг хүргэж мэднэ. Буруу хандлага чухал харилцаанд асуудал үүсгэхэд хүргэнэ. Хуурамч итгэл, эргэн тойрныхоо хүмүүсийг дутуу үнэлэх, амиа хичээх нь эвгүй байдалд оруулна. Биеэ зөв авч явахад анхаарах хэрэгтэй бөгөөд таагүй нөхцөл байдлаас гарах гарцыг өөрийн дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан бодож олоорой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19