Dark Light
Нийгэм | 2024-02-22

Музейн үзмэр сэргээн засах сургалт хийв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чингис хаан Үндэсний музей, ШУТИС болон БНСУ-ын Гунжүгийн Үндэсний их сургууль хамтран “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх сургалт” зохион байгуулж байна. Энэ хүрээнд БНСУ-ын Үндэсний музейн Хадгалалт хамгаалалт хариуцсан мэргэжилтнүүд орон нутгийн болон Улаанбаатар хотын 8 байгууллагын 28 мэргэжилтнийг сургаж байна. 

Сургалтаар орчин үеийн арга технологийг ашиглан үзмэр сав баглаа, боодол хийх, шавар болон керамик эдлэлийг цэвэрлэх, нөхөх, сэргээн засварлах аргачлалыг онол дадлага хослуулан олон талт суурь судалгааны аргазүйд нутагшуулж соёлын салбарт хэрхэн ашиглаж болох талаар онол дадлага хослуулан суралцаж байна. Сургалтад хамрагдаж буй мэргэжилтнүүд олон улсын сертификаттай төгсөх юм.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19