ШУТИС-ийн Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяагаас тодрууллаа.
-ШУТИС 600 оюутныг нөхцөл байдалтай холбогдуулан ар гэр рүү нь чөлөө өгч явуулахаар болсон талаар тодруулах гэсэн юм?
-600 ч биш л дээ. Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор оюутнуудаа чөлөөлж буй нь үнэн. Манай сургуульд малчны бүртгэлтэй 1700 гаруй хүүхэд хичээл үзэж байгаа. Эдгээр хүүхдүүд хүсэлт гаргаад явъя гэвэл сургуулийн зүгээс дэмжээд, гуравдугаар сарын 22-ны өдрийг хүртэл чөлөө өгөөд, хичээлийн зохицуулалт хийгээд явуулж байгаа юм.
-Одоогоор хүсэлт ирүүлсэн 600 оюутан байгаа хэрэг үү. Цаашид нэмэгдэх магадлалтай гэсэн үг үү?
-Тийм. Өдөр өдрөөр, цаг цагаар нэмэгдээд л байна. Бид "Google forum"-аар судалгаа авч байгаа. Google forum руу хүсэлтүүд нь орж ирээд нэмэгдээд явна. Хэрэв энэ 1700 хүүхэд ар гэр рүүгээ явъя гэвэл сургуулийн зүгээс татгалзахгүй чөлөө олгоно. Гуравдугаар сарын 22-ны өдөр бүгд ирээд хичээлдээ орно. Тэр үеэр харьцангуй дулаараад, цаг агаар тогтворжоод, ар гэртээ санаа зовохооргүй боломжтой болчих хугацаа болов уу гэж хараад бид төлөвлөөд байгаа юм.
С.ОТГОН
АДМИН








Нийгэм




