Dark Light
Нийгэм | 2024-02-22

Эрүүл мэндийн салбарын 7 үйлчилгээ цахимд шилжинэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жирэмсний хяналтын карт, Амбулаторийн карт, даатгал, жор, Дүрс оношилгооны дүгнэлт, Товлолт буюу вакцины лавлагааг зэрэг 7 төрлийн үйлчилгээг 5-р сарын 1-нээс “цахим” болно. 

Энэ хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай 2023-2027 онд хэрэгжих хөтөлбөрийн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. 

Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилтийг дэмжихээс гадна хөтөлбөр үндсэн 4 үндсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ. 

Цахим манлайлагчид төслөөр дамжуулан олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд төлөвлөгөөнд тусгагдсан. Бүх нийтийн цахим ур чадварыг өсгөх бодлогод нийцүүлэн, эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллын салбарт хэрэгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. 

Боловсрол (цахим ур чадвар), эрүүл мэнд (тогтолцоо бэхжүүлэх), хүүхэд хамгаалал (PRIMERO нэвтрүүлэх) чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог дэмжих, чадавх бэхжүүлэх, гамшгийн үе дэх харилцаа холбоонд дэмжлэг үзүүлнэ. 

Нэн эмзэг, орхигдох эрсдэлтэй хүн амын хэсэг бүлэг нөөц боломжоо бүрэн дүүрэн, эрх тэгш ашиглаж, хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, жендерийн мэдрэмжтэй, цочролд тэсвэртэй эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, нийгмийн хамгаалал, ус, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний үр шимийг хүртэх нь хөтөлбөрийн “гэрийн даалгавар” юм.  

Эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллын хөтөлбөрт НҮБ-ын Хүүхдийн сангаас 670 мянган ам. доллароор санхүүжүүлнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19