Dark Light
Нийгэм | 2024-02-22

Шатахууны хангамжийг тогтвортой байлгах хэлэлцээр байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгаар ахлуулсан төлөөлөгчид ОХУ-ын Москва хотод ажиллах үеэрээ тус улсын Эрчим хүчний яамны удирдлагуудтай уулзав. 

Уулзалтаар ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар байгуулах хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцэв. 

Тус хэлэлцээр байгуулагдсанаар ОХУ-аас манай улсад нийлүүлж буй шатахууны экспортод тус улсаас ямар нэгэн хориг тавигдахгүй байх чухал ач холбогдолтой юм. Одоогоор талууд хэлэлцээрийн төсөл дээр харилцан санал солилцон ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19