Зөвшөөрлийн тухай хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд уг хуулиар зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааны чиглэл, төрөл, эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой суурь харилцаа зохицуулагдсан ба жил гаруйн хугацаанд хэрэгжиж байна.
МҮХАҮТ-аас ЗГХЭГ болон ЭЗХЯ, ХЗДХЯ-тай хамтран “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, түүний үр нөлөө” хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлэг 2024 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 09:00 цагт МҮХАҮТ-ын хурлын Их танхимд болно. Иймд тус хэлэлцүүлэгт оролцохыг урьж байгаа юм.
АДМИН








Нийгэм




