Dark Light
Нийгэм | 2024-02-22

Монгол-Хятадын сэтгүүлчдийн XV форум ирэх зун болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол-Хятадын сэтгүүлчдийн XV форумыг 2024 оны наймдугаар сард хийхээр тогтлоо. 

МСНЭ болон Бүх хятадын сэтгүүлчдийн холбоо хоорондын хамтын ажиллагааны хүрээнд явагддаг ажлуудын талаар зөвлөлдөхөөр Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр нар Хөх хотод ажиллаж байна. 2024 оны хоёрдугаар сарын 22 өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хэвлэл мэдээллийн албаны төлөөлөлтэй албан уулзалт хийв. Уулзалтаар Монгол-Хятадын сэтгүүлчдийн XV форум, хамтарсан сурвалжилга зэрэг ажлыг харилцан ярилцлаа. Монгол-Хятадын сэтгүүлчдийн форумыг 2024 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулна. Мөн хоёр улсын сэтгүүлчид харилцан сурвалжилга бэлтгэх, хамтран ажиллах талаар өргөн хүрээнд ярилцлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19