Dark Light
Нийгэм | 2024-02-22

Сүүлийн 14 жилд хамгийн их мал хорогдов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малын зүй бус хорогдлын талаар Үндэсний статистикийн хорооноос тодрууллаа.

Өнгөрсөн оны аравдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд нийтдээ 994 мянган мал хорогджээ. Оны эхний нэг сард /2024 оны нэгдүгээр сар/ улсын хэмжээнд 453.9 мянган мал хорогдсон байна. Нийтдээ энэ өвөл 1.5 сая мал зүй бусаар хорогдсон мэдээллийг ҮСХ-ноос өглөө. /2024 оны хоёрдугаар сарын малын хорогдлын мэдээлэл багтаагүй/

Бүр нарийвчилбал өнгөрсөн оны 10-12 дугаар сард 994 мянга мал хорогдсон нь 2000 оноос хойшхи хамгийн өндөр тоо юм. Улсын хэмжээнд хамгийн их хохирол учирсан жил буюу 2010 онд 10.3 сая мал хорогдсон байдаг. Тэр өвлийн 10-12 дугаар сард 223 мянган мал зүй бусаар хорогдож байсан тоо баримт бий.

2024 оны нэгдүгээр сард 453.9 мянган мал хорогдсон нь 2010 оноос хойшхи хамгийн их тоо болоод байна. Өмнөх оны мөн үеэс 169.1 (59.4 хувь) мянгаар өсжээ.  Зудтай он жилүүдийн графикийг харвал малын хорогдол хавар огцом нэмэгддэг статистик гарчээ. Өнгөрөгч 2023 оны дөрөвдүгээр сард 903 мянга, тавдугаар сард 1.7 сая мал хорогдсон байдаг. Тухайн жил 4.9 мал хорогдсон. Их зудтай жил буюу 2010 оны гуравдугаар сард 2.9 сая, дөрөвдүгээр сард нь 1.8 сая мал хорогдож байв.

Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2024 оны нэгдүгээр сард Сүхбаатар аймагт 151.3 (33.3 хувь) мянга, Хэнтий аймагт 66.8 (14.7 хувь) мянга, Дорноговь аймагт 60.2 (13.3 хувь) мянга, Архангай аймагт 32.8 (7.2 хувь) мянга, Дорнодаймагт 20.5 (4.5 хувь) мянга, Хөвсгөл аймагт 19.0 (4.2 хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 77.3 хувийг эзэлж байна.

Үүнээс гадна, мал тооллогын 2023 оны мэдээллээс харахад, малтай өрхийн тоо 247.8 мянга болж өмнөх оноос 0.5 мянгаар буурчээ. Малтай өрхүүдийн 14 хувь нь малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байна. Мөн малчин өрхүүдийн 50 хувь нь зээлтэй байгаа юм.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19