“Малчдад туслах аян”-д Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын 36-н захиргааны албан хаагчид нэгдэж 41.226,508 төгрөг хандивлав.
БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ-ийн санаачилгаар хаваржилт хүндэрч буй аймгийн малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор салбарын хэмжээнд “МАЛЧДАД ТУСЛАХ АЯН” өрнүүлж байна. Уг аянд тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын 36 захиргаа хамрагдаж, албан хаагчид НЭГ ӨДРИЙН ЦАЛИН болох 41,226,508 төгрөг, мөн 2208 боодол өвс, 280 уут тэжээл, 3550 кг хужир хандивлав. Хамгаалалтын захиргааны нийт албан хаагчдад ТАЛАРХАЛ илэрхийлье.
Мөн энэ өдрүүдэд зэрлэг амьтдад үзүүлэх биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлж байна.



АДМИН








Нийгэм




