Dark Light
Нийгэм | 2024-02-23

Улаанбаатарт 26, 28-нд цас орж, явган шуурга шуурна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 02 дугаар сарын 23-наас 03 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд нутгийн төв хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал болж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж болзошгүй байна. 

Хур тунадас: 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр, 03 дугаар сарын 01-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 25-нд Алтайн салбар уулсаар, 26, 27-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -24...-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -3...-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28,29-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч өмнөх өдрүүдээсээ чангарна. 

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 26, 28-нд цас орж, явган шуурга шуурна.

Салхи: ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-32 градус, бусад хэсгээр -19...-24 градус, өдөртөө бүх хэсгээр -11...-16 градус хүйтэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08