Dark Light
Нийгэм | 2024-02-23

Б.Бат-Энэрэл хүүгээр тоглосон уу, шоглосон уу?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёлын яам биш яруу найрагч Ванягийн Нэргүй гэдэг нэртэй хүн  Засгийн газрын шагналыг дур мэдэн, дуучин Т.Бат-Энэрэл хүүд өөрийнхөө Соёлын тэргүүний тэмдгийг зүүж өгсөн нь тоглоом биш шоглоом боллоо. Нэг талаас хүүгийн сэтгэл санааг үймүүлсэн, нөгөө талаас үзэгч олныг хуурсан, бас дээрээс нь мэргэжлийн урлагийн ажилтнуудын урмыг хугалсан явдал боллоо. 

Нөгөө талаас одон тэмдэг, шагнал урамшуулал өчүүхэн ч үнэ цэнгүй, улс төрчид цүнх цүнхээр нь тараадаг төмөр паалан болсны нэг илрэл юм. Ломбард ч тоож үнэлэхгүй паалантай төмрийн төлөө үхэн хатан зүтгэдэг өмчийг нь хураачихаад өнгөтэй тэмдэг зүүж өгдөг өмнөх нийгмийн үеэ өнгөрөөсөн үзэл суртлын лай юм.  

Ванягийн Нэргүй өөрийн тэмдгийг Засгийн өмнөөс зүүгээд өгчихсөн бол хөтлөгч юу уншив гэдэг нь сонин.“Соёл урлагийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг тань Монгол Улсын Засгийн газрын шагнал үнэлж Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, цол тэмдгээр шагнав. Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин”. 

Засгийн газар аашилсан В.Нэргүйгийн үнэмлэхний бичвэрийг нэрийг нь солиод уншив уу? 

   МУСТА бол мэргэжлийн урлагийн байгууллагад 12 жилээс доошгүй тогтвортой ажилласан, мэргэжлийн уран бүтээлчдэд олгодог шагнал. МУСТА бол Францын найруулагч, Оскарын хошой шагналт Жан Жак Анногийн “Чонон сүлд” зэрэг гадаадын кинонуудад тоглосон жүжижгчин Р.Анхням, олон улсын тайзанд гарсан, Алтай ятгыг сэргээн амилуулсан язгуур урлагийн “Алтай” хамтлагийн ахлагч Б.Ганпүрэв нарын зэрэг уран бүтээлчдийн авдаг шагнал. “Тань руу нүүж явна”, “Гул Аранжин” киноны гол дүр Р.Гэрэл 60 насандаа аваад миний мөрөөдөл гээд уйлж байсан шагнал. Салхи Дамбий хэмээх жүжигчин С.Бямбацогтын энгэрт байгаа шагнал.

Хүүхэд хуурах муухай. Хүний өмнөөс хүүдэгнэж, Засгийн урдуур зайдагнаж, өсвөр насны хөвгүүний өр зүрхээр наадах буруу.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19