Dark Light
Нийгэм | 2024-02-23

640 хүүхдийн сургууль 7 сард ашиглалтад орно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 640 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Тус сургуулийн барилга ирэх 7 дугаар сарын 1-нд ашиглалтад орох юм. Барилгын гүйцэтгэгчээр "Их эрин констракшн" ХХК ажиллаж байгаа ажээ.

Жаргалант суманд зудын нөхцөл байдалтай холбоотой отрын бүсэд өвөлжиж, хаваржиж байгаа өрхийн 60 гаруй хүүхэд хичээлдээ ирж чадахгүй болсон байна. Иймд сурагчдыг отрын бүс нутагт ойр байгаа сургуулиудад түр шилжүүлэн сургах, бие даан ажиллах дасгал даалгавар хүргэх, хоцрогдол арилгах тусгайлсан төлөвлөгөө гаргаж ажиллах чиглэлийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өглөө.

Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн 3, 4 дүгээр ангийн 228 сурагч “Eduten” платформыг ашиглан суралцаж байгаа бөгөөд гүйцэтгэл 76 хувьтай байгаа талаар сургуулийн удирдлагууд хэлж байв. Мөн нэг ангийг нөхөн хангалтын зардлаараа цахим болгон тохижуулж байгаа гэлээ. “Eduten”, “Pearson” платформд 29 таблет ашиглан сургалтаа явуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19