Эрчим хүчний системийн 2024.02.22-ны өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1509 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 451 МВт-аар, импорт 259 МВт-аар тус тус өссөн байна. 2023 оны энэ үед цагаан сар болсон ба үүнээс шалтгаалан ачаалал өмнөх оноос огцом өөрчлөгдсөн байна.
Хэрэв та хоёр тарифт тоолууртай бол цахилгаан хэрэгслээ 21.00-06.00 цагийн хооронд ажиллуулах замаар өдрийн цагаар зарцуулдаг цахилгааны төлбөрөө 2 дахин багасгах боломжтой. Тухайлбал, 1 ширхэг индүү дунджаар 17-26 ширхэг 100 Вт-ын чийдэнтэй тэнцэх цахилгаан хэрэглэдэг. Сард нэг өрх дунджаар 4 цаг индүү ашигладаг гэж тооцвол өдрийн тарифаар 840 төгрөг, орой шөнийн тарифаар тооцвол 640 төгрөг зарцуулах буюу 21.00 цагаас хойш индүүгээ ашиглавал жилд 2350 төгрөг хэмнэнэ.

АДМИН








Нийгэм




