Малын нэмэлт тэжээлийн импортын мэдээллийг хүргэж байна.
Монгол Улс өнгөрсөн онд Цагааннуур боомтоор 21,510 тонн малын тэжээлийг килограмм тутмыг 344,4 төгрөгөөр импортолсон байна.
Харин он гарсаар Цагааннуур боомтоор 3,592 тонн малын тэжээл импортолжээ. Нэг килограммын дундаж үнэ 301 төгрөг байна.
Түүнчлэн Арц суурь, Боршоо, Тэс, Цагааннуур, Эрээнцав боомтоор 2019-2023 онд нийт 1,430 тонн овьёос импортлов. Үүнээс Боршоо боомтоор 2023 онд 10,700 тонн хивэг, 3,790 тонн овьёос орж иржээ. Тус боомтоор оны эхний байдлаар 2,495 тонн хивэг, 1,000 тонн овьёосыг тус тус импортолсон байна.
Мөн энэ оны эхний байдлаар Дорнод аймгийн Соловьевск-Эрээнцав төмөр замын боомтоор малын тэжээл импортлоход 1 килограмм нь 15 рубль, Хавирга-Архашаат, Баянхошуу-Өвдөг боомтоор 40 килограмм нь 160 юань, 50 килограмм нь 180 юанийн ханштай байна.

АДМИН








Нийгэм




