Dark Light
Нийгэм | 2024-02-23

Хүүхэд дээрэмдсэн этгээдүүдийг олж тогтоолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад “Үл таних хүмүүс насанд хүрээгүй хүүхдийн 30,000 төгрөгийг нь дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн.

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хойшлуулшгүй эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж, дээрх хэргийг А нарын бүлэг этгээд хохирогчийг айлган сүрдүүлж, мөнгийг нь дээрэмдсэн болохыг олж тогтоон, холбогдогчдыг саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдэд бэлэн мөнгө, бусдын анхаарал илтэд татах үнэ бүхий зүйл, үнэтэй гар утас зэргийг хэрэглүүлэхгүй байх нь таны хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох эрсдэлийг бууруулах боломжтой гэдгийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19