Dark Light
Нийгэм | 2024-02-24

"Хэрүүлд аль ухаалаг нь ялагддаг"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаантай нь буруутай гэдэг. Германы аугаа их зохиолч Гёте нэгэнтээ ингэж хэлсэн нь бий. Энэ хорвоо дээр хүн хоорондын харилцаа байгаа цагт үл ойлголцол үүсэхгүй, хэрэлдэж маргалдахгүй байна гэж үгүй.

Өчүүхэн зүйлээс болж өөр хоорондоо хэл ам мурийж, өнгө зүс, өргөн бүдүүнээрээ дуудалцан, элдэв хараал урсгадаг улс шүү дээ бид. Фэйсбүүк дээр нэг нэгнийхээ зургийг шэйрлэж ирээд янз бүрээр дуудна. 

Саяхан зам дээр нэгэн хэрүүл болов. Хэн хэн нь дэгжин хувцастай, цэвэрхэн царайтай залуухан эр, эм хоёр. Бүх л машин таг гацчихсан түгжирч явлаа. Гэтэл жолооч бүсгүй тун яаруу яваа бололтой хажуугийн эгнээ рүү рулиэ дарж, зэргэлдээ яваа залуугийн машиныг мөргөв. Гэтэл хүүхэн цонхоороо цухуйж "Муу Баянхонгорын улаан хацартай мал П минь. Аятайхан яваач" хэмээн омогдлоо. Яаж амнаас нь ийм үг унадаг байна аа гэмээр ганган бүсгүй.

Өнөө залууг Баянхонгорынх гэдгийг нь яаж мэдээд байгаа юм бол гэж гайхавч, тэр нутгийнх гэдгийг нь илэрхийлэх юу ч харагдсангүй. Гагцхүү автомашиных нь УБГ гэсэн дугаарыг нь тэгж уншиж байгаа юм болов уу гэж бодогдлоо.

Харин эгнээгээрээ, мөрөөрөө явсан өнөө залуу ямар ч буруугүй хэрнээ баахан доромжлуулчихаад "Уучлаарай" гэж хэлээд зогсч байв. Хэрэв тэр өөдөөс нь "ассан" бол өөр юу юу ч гэж хэлүүлэх байсан юм бүү мэд. Гэвч ухаантай загнаж буруугаа хүлээсэн учраас тэгс гээд тэр хэрүүлийг намжаасан билээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19