Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны ... дугаар байрны 1 дүгээр орцонд их хэмжээний утаа гарч байна гэсэн дуудлагыг 02 сарын 26-ны өдрийн 03:35 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг 4 км замыг туулан 03:43 цагт очиход тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 72 иргэнийг аюулгүй газарт гаргасан байна.
Нийгэм | 2024-02-26
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




