Dark Light
Нийгэм | 2024-02-26

"Оюу толгой хууль, тогтоомжийг буруугаар ашигласан"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Оюу толгой” компанийн ажилчдын цалинг 25-30 хувиар бууруулсан талаар ажилчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.

2024 оны хоёрдугаар сарын 6-нд Оюу толгой компани нийт ажилчдынхаа цалинг бууруулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг ажилчид эсэргүүцэж байна гэсэн юм.

Ийнхүү мэдээлэл хийж буй хүмүүс уурхайд ажиллаж буй ажилчидтэй дуудлага хийж, санал хүсэлтийг нь хүргэсэн юм. Тэдний ярьж байгаагаар Оюу толгой компани ажилчдынхаа цалинг үндэслэлгүйгээр бууруулж, илүү цагийн болон нэмэгдэл хөлсийг олгохоос татгалзаж байна. Энэ шийдвэрийг гаргах даа үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдэлгүйгээр бие дааж шийдвэр гаргаж, хамтын хэлэлцээрийн заалтыг ноцтой зөрчсөн. Хөдөлмөрийн гэрээг зөрчиж, ийм шийдвэр гаргасан гэсэн юм. Түүнчлэн хөдөлмөрийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэлээ. Түүнчлэн уурхайн ажилчид тэмцлийн дараа дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдсэн юм.

Компанийн хуулийн баг, эдийн засгийн баг тооцоо судалгаагүй ийм шийдвэр гаргасанд харамсаж байна. Үнэхээр давагдашгүй хүчин зүйл тохиож, олборлодог түүхий эдийн ханш унаж, компанийн ашиг орлого унасан зайлшгүй шалтгаанууд байсан бол ажилчид хүлээн зөвшөөрнө. Оюу толгойн зээлийн төлбөрүүд нь багасч байгаа. Орлого нь тэр хэрээрээ өсч байгаа. Энэ үед ажилчдынхаа цалинг хасах биш нэмэх болов уу гэдэг хүлээлт бидэнд байсан гэсэн юм.

Геологи, уул уурхайн хөгжлийн Тэмүүлэл холбоо НҮТББ-ын тэргүүн Б.Ононхангай: -Цалинг бууруулж байгаа нь хэт эрээ цээргүй үйлдэл. Оюу толгой компани Монгол Улсын хууль тогтоомжийг буруугаар ашигласан. Хууль тогтоомжоос нэг өгүүлбэр гаргаж ирээд ажилчиддаа шууд тулгаж байна. Ажилчиддаа танилцуулах даа 3, 4 сараас хэрэгжүүлнэ гэсэн ч, шууд хэрэгжүүлээд эхэлсэн. Монгол Улсын хуулийг өөрт ашигтай байдлаар сорчилж, хурдан түргэн хэрэгжүүлж байгаа нь хууль бус, ёс зүйгүй үйлдэл. Олон улсад Рио Тинто компанийн хувьцаа унаж байгаа гэх мэдээлэл бий. Алдагдлаа Оюу толгойн ажилчдын цалинг хасаж, нөхөж байгаа бол байж боломгүй үйлдэл.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19