Dark Light
Нийгэм | 2024-02-26

Шүүгчийн биед нь халдсан тоглогчийг торгожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UG Аrena” спортын төвд Үндэсний дээд лигийн тэмцээний сагсан бөмбөгийн тоглолтын үеэр “B” багийн нэр бүхий тоглогч шүүгчийн биед нь халдсан гэх гомдлыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж энэ оны 02 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж /100.000 төгрөг/-өөр торгох шийтгэл оногдуулсан. 

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАВДУГААР БҮЛЭГ НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

5.3 дугаар зүйл.Хүний биед халдах

1. Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19