Dark Light
Нийгэм | 2024-04-03

Г.Дармаажанцан нэг тоглолтод 40 оноо авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний бөхийн холбоо, “Мөнгөн цагариг” клуб хамтран зохион байгуулж буй бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд гурав дахь өдрөө болж байна. 

Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй тус тэмцээний нэг тоглолтод хамгийн олон оноо авсан тоглогчоор аймгийн арслан Галбадрахын Дармаажанцан (40 оноо) тодорлоо. 

Тодруулбал, Ховд-Өвөрхангай аймгийн багийн тоглолт 42:32-оор өндөрлөхөд Г.Дармаажанцан Ховд аймгийн багийн 42 онооны 40-ийг нь дангаар оруулж, нэг оновчтой дамжуулалт өгсөн байна. 40 оноо авахдаа тэр холын зайн есөн шидэлтээ амжилттай болгожээ.  

Г.Дармаажанцан өчигдөр холын зайн шидэлтийн аварга болсон бол өнөөдөр тус тэмцээний нэг тоглолтод хамгийн олон оноо авсан тоглогч болж байна. Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, аймгийн арслан Галбадрахын Дармаажанцан нь 2020 онд аймгийн заан, 2022 онд аймгийн арслан цол хүртсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19